“И-Монгол академи” УТҮГ, Дундговь аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвтэй хамтран “Цаг агаарын тодорхойлолт (Дундговь аймаг)” үйлчилгээг цахимжууллаа.
Цаг агаарын гамшгийн улмаас эд хөрөнгө, өмчөөрөө хохирсон иргэн, хуулийн этгээд даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авахын тулд тухайн байршилд тодорхой хугацаанд цаг агаарын гамшиг тохиолдсоныг баталгаажуулсан цаг агаарын тодорхойлолт авах шаардлагатай байдаг. Энэхүү тодорхойлолт нь Цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас албан ёсоор олгодог баримт бичиг юм.
Уг үйлчилгээ нь улсын хэмжээнд байрлах 138 цаг уурын өртөө, 180 харуулын ажиглалтын мэдээлэлд тулгуурлан дараах тоон мэдээлэл, тодорхойлолтыг цахимаар авах боломжийг олгож байна. Үүнд агаар болон хөрсний температур, агаарын даралт, чийгшил, хур тунадас, салхи, цаг агаарын үзэгдлийн мэдээлэл багтана.
Иргэд E-Mongolia системээр, хуулийн этгээд E-Business системээр дамжуулан тус үйлчилгээг авах боломжтой.
Үйлчилгээг хэрхэн авах вэ?
- E-Mongolia системд бүртгэлээрээ нэвтэрч орно
- Үйлчилгээ хайх хэсэгт “Дундговь аймаг Цаг агаарын тодорхойлолт” гэж хайлт хийн үйлчилгээг сонгоно
- Гарч ирэх талбаруудыг бүрэн гүйцэт бөглөсний дараа хүсэлтээ илгээн үйлчилгээгээ авна.
Тус үйлчилгээний тодорхойлолт нь ажлын 3 хоногийн дотор боловсруулагдах бөгөөд зөвхөн веб порталаар авах боломжтой.
