Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

7 ХОНОГИЙН ТОЙМ

1.ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ЦАХИМААР ХИЙДЭГ БОЛЛОО

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг илүү шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох үүднээс ЦХИХХ-ны яам, Зам, тээврийн яам, “И-Монгол академи” УТҮГ, Нийслэлийн автотээврийн бүртгэл хяналтын төв, Авто-тээврийн үндэсний төв хамтран уг үйлчилгээг E-Mongolia системд бүрэн цахимжуулан нэвтрүүллээ.

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-Mongolia системээр хийх заавар:

  1. E-Mongolia системд нэвтрэн “Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх” үйлчилгээг сонгоно.
  2. Шилжүүлэгч эсвэл хүлээн авагч талаас үйлчилгээг авах эсэхээ сонгоно.
  3. Шилжүүлэх тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгаж, шаардлага хангасан эсэхийг баталгаажуулна.
  4. Хүлээн авагчийн мэдээллийг оруулж, системийн анхааруулга, санамжтай танилцан хүсэлтээ баталгаажуулна.
  5. Хүлээн авагч иргэн бүх анхааруулга, санамжийг сайтар уншиж үйлчилгээний явцыг үргэлжлүүлнэ.

Улсын дугаарын шинэчлэл нь хүлээн авагчийн харьяаллаас хамааран автоматаар хийгдэх боломжтой бөгөөд энэ үед өмнөх эзэмшигч дугаараа хадгалуулахыг хүсвэл системээр дамжуулан хадгалуулж, тухайлан лавлагаа авах боломжтой. Харин дугаараа хадгалуулаагүй тохиолдолд тухайн улсын дугаар хүчингүй болж, дахин олголтод шилжинэ. Мөн шилжүүлэгч болон хүлээн авагчийн харьяалал ижил бол тээврийн хэрэгслийг улсын дугаартай нь хамт шилжүүлэх боломжтой.

2.ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ЦАХИМААР ЗАХИАЛАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ.

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг илүү шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор “И-Монгол академи” УТҮГ болон Авто тээврийн үндэсний төв хамтран уг үйлчилгээг E-Mongolia системд цахимжууллаа. Ингэснээр иргэн та улсын дугаар авахдаа заавал биечлэн очих, бичиг баримт бүрдүүлэн цаг алдалгүйгээр хаанаас ч, хүссэн үедээ цахимаар захиалах боломж бүрдлээ.

E-Mongolia системд нэвтрэн “Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах үйлчилгээ”-г сонгоно. 

Үйлчилгээ авах товч дээр дарснаар таны харьяаллын дагуу захиалга хийх боломжит улсын дугаарыг санал болгоно.Дэлгэцэд харагдах дугаараас сонголтоо хийн үргэлжлүүлэх товчийг дарснаар арлын дугаарын сүүлийн 5 орон хийх хэсэг харагдана.Мэдээллүүдээ үнэн зөв илгээсний дараа таны хүсэлт амжилттай илгээгдэнэ. Жич: Та захиалсан улсын дугаараа 24 цагийн дотор ашиглахгүй бол таны захиалга хүчингүй болж дахин худалдаанд орохыг анхаарна уу.

3.The “E-Mongolia Academy” and the Second State Central Hospital have agreed to collaborate to enhance digital transformationИ-МОНГОЛ AКАДЕМИ” УТҮГ-ЫН СУРГАЛТ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗРЫН СУРГАЛТЫН ХЭЛТЭС НЬ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ

  • Төрийн орон сууцны корпораци ТӨХХК
  • Монгол Улсын Их Сургууль
  • Төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд олон талын оролцоог хангасан арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
  • Сити их сургууль, Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агроэкологи, Бизнесийн сургууль, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Оточ-Манрамба их сургууль зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулсан “DIGITAL WEEK – 2025” арга хэмжээ нь дижитал шилжилт, мэдээллийн технологийн чиг хандлагыг түгээн дэлгэрүүлэх, залуучуудад мэдлэг, ур чадвар олгох зорилгоор өргөн хүрээнд зохион байгуулагдлаа.
  • Рояал Олон Улсын Их Сургууль
  • Youthinc – Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг болон бусад түнш байгууллагуудтай хамтран төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем болох ERP.E-Mongolia ашиглалт, Хиймэл оюунаар контент бүтээх , E-Mongolia ашиглалт, Мэдээллийн аюулгүй байдал гэсэн сэдвүүдээр танхимын болон цахим хэлбэрийн 6 удаагийн, нийт 12 цагийн сургалтыг зохион байгуулж, 21 төрийн албан хаагч, 1025 иргэн хамрагдлаа.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.