Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

“И-МОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ, ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ  БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн цахим засаглалын олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор “И-Монгол академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ) болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын төлөөлөгчидтэй (ITU) хамтарсан уулзалтыг /2025.12.18/ өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Ацүко Окуда болон холбогдох төлөөлөгчид, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал М.Баттулга, газар хэлтсийн дарга, удирдах албан тушаалтнууд оролцов.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) хэрэгжүүлж буй цахим засаглалд шилжих үйл явцыг дэмжих зорилготой Говстак /GovStack/ санаачилга нь дэлхийн 40 гаруй улсад хэрэгжиж буй, дахин давтагдсан системүүдийг шинээр хөгжүүлэх шаардлагагүй, нэгдсэн архитектурын хүрээнд төрийн үйлчилгээг илүү уялдаа холбоотой, хялбар хэлбэрээр хөгжүүлэх боломжтой шийдэл болох юм.

Нэн ялангуяа Монгол Улсын нөхцөлд тус санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх ажлууд бүрэн нийцэх боломжтой бөгөөд одоогоор зарим салбарт хэсэгчлэн, шууд бус байдлаар нэвтэрч байгаа билээ.

Мөн simulation.govstack.global платформоор дамжуулан төрийн үйлчилгээний өгөгдлийн урсгал, хоорондын уялдаа, үйлчилгээний загварыг виртуал орчинд турших, үнэлэх боломжийг танилцуулж, энэхүү аргачлал нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эрсдэлийг бууруулах, оновчтой шийдэл боловсруулахад чухал ач холбогдолтойг онцлов.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын дижитал засаглалын дараагийн шатны хөгжлийг стратеги, бодлогын түвшинд тодорхойлох чухал ач холбогдолтой бөгөөд ITU болон “И-Монгол академи” УТҮГ-ын хамтын ажиллагаа нь төрийн цахим үйлчилгээний уялдаа холбоог сайжруулж, иргэн төвтэй, хүртээмжтэй, тогтвортой дижитал системийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах хэтийн төлөвтэй байна. Цаашид талууд хамтын ажиллагааг практик түвшинд үргэлжлүүлж, олон улсын шилдэг туршлагыг Монгол Улсын онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.