Энэ оны байдлаар улсын хэмжээнд 1,3 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэн, байгууллага тухайн автомашинд улсын дугаар авч бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд улсын дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжгүй.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг илүү шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор “И-Монгол академи” УТҮГ болон Автотээврийн үндэсний төв хамтран уг үйлчилгээг E-Mongolia системд цахимжууллаа. Ингэснээр иргэн та улсын дугаар авахдаа заавал биечлэн очих, бичиг баримт бүрдүүлэн цаг алдалгүйгээр хаанаас ч, хүссэн үедээ цахимаар захиалах боломж бүрдлээ.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах үйлчилгээг E-Mongolia системээр хийх заавар:
E-Mongolia системд нэвтрэн “Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах үйлчилгээ”-г сонгоно.
Үйлчилгээ авах товч дээр дарснаар таны харьяаллын дагуу захиалга хийх боломжит улсын дугаарыг санал болгоно.
Дэлгэцэд харагдах дугаараас сонголтоо хийн үргэлжлүүлэх товчийг дарснаар арлын дугаарын сүүлийн 5 орон хийх хэсэг харагдана.
Мэдээллүүдээ үнэн зөв илгээсний дараа таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.
Жич: Та захиалсан улсын дугаараа 24 цагийн дотор ашиглахгүй бол таны захиалга хүчингүй болж дахин худалдаанд орохыг анхаарна уу.
Мөн улсын дугаарын шинэчлэл нь хүлээн авагчийн харьяаллаас хамааран автоматаар хийгдэх боломжтой бөгөөд энэ үед тээврийн хэрэгслийн өмнөх эзэмшигч дугаараа хадгалуулахыг хүсвэл системээр дамжуулан хадгалуулж, тухайлан лавлагаа авах боломжтой. Харин дугаараа хадгалуулаагүй тохиолдолд тухайн улсын дугаар хүчингүй болж, дахин олголтод шилжинэ. Мөн шилжүүлэгч болон хүлээн авагчийн харьяалал ижил бол тээврийн хэрэгслийг улсын дугаартай нь хамт шилжүүлэх боломжтой.
Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ эрин E-Mongolia
