Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах 2 дугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр энэ оны 08 дугаар сарын 4-нөөс 18-ныг хүртэл авч дууссан. Уг бүртгэлд нийт 111,802 хүүхэд хамрагджээ. Үүнд:

  • 5 настай – 30,786
  • 4 настай – 29,230
  • 3 настай – 26,122
  • 2 настай – 24,022 хүүхэд байна.

Харин хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн, эхний шатны бүртгэлд хамрагдаж амжаагүй, хоцорсон зэрэг тохиолдолд хүүхдээ 2 дугаар шатны бүртгэлээр цахимаар бүртгүүлэх боломжтой.

Энэхүү бүртгэлийг 2025 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авах юм.

Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээхээс гадна E-Mongolia системд нэвтрэн орж “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээний цэсээс шалгах боломжтой.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197