Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

“Засгийн газар нэн тэргүүнд ямар ажлыг хийх ёстой вэ?” санал асуулгыг E-Mongolia системээр авч эхэллээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын төслийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр танилцууллаа.

Энэхүү албан даалгаварт салбар бүрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгасан бөгөөд эдгээр арга хэмжээг тодорхойлохдоо зөвхөн төр, мэргэжлийн байгууллага төдийгүй иргэдийн саналыг чухалчлан тусгах чиглэлийг Ерөнхий сайд Г.Занданшатар өгсөн юм.

Ерөнхий сайдын үүрэг чиглэлийн дагуу тус албан даалгаварт нийгмийн хэрэгцээ, бодит шаардлагад нийцсэн ажлуудыг багтаахын тулд иргэдээс санал авах үйл явцыг эхлүүлээд байна.

Иргэдийн саналыг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-аар авч байгаа бөгөөд иргэд, олон нийтэд үйлчлэх 11-11 төв 24 цагийн турш утсаар, вэб хуудас, фэйсбүүк чатаар иргэдийн саналыг хүлээн авч байна.

Саналаа хэрхэн өгөх вэ?

  • E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • “Профайл” хэсэгт хандаж, “Төрд байгаа миний мэдээлэл” цэсийг үзнэ.
  • Үүний дараа “Санал асуулга” цэсийг сонгон, өөрийн саналыг илгээнэ.

Иргэн та санал оруулахдаа саналын төрлөөс сонгох, бичвэрээр дэлгэрэнгүй тайлбар нэмэх боломжтой бөгөөд санал илгээсний дараа дахин засварлаж илгээх боломж нээлттэй юм.

Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хэрэгжих арга хэмжээнд таны өгсөн санал бодлого тодорхойлоход бодит хувь нэмэр оруулж, дараах чухал чиглэлүүдэд тусгагдах боломжтой:

  • Төрийн бүтцийн оновчлол, давхардлыг арилгах
  • Ашигт малтмалын ордуудын бодлого, хэлэлцээр
  • Анхан шатны хоршоод, малчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих
  • Авлигын эсрэг тэмцлийн шуурхай ажиллагаа

Иргэн таны өгсөн санал төрийн бодлого, шийдвэр гаргалтад үнэтэй хувь нэмэр оруулж, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн шийдлүүдийг тодорхойлоход чухал үүрэгтэй юм. Засгийн газрын 100 хоногт багтаан хэрэгжүүлэх ажилд иргэд та бүхэн саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.