Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Google компанийн ахлах инженер Б.Баттулга “И-Монгол академи”-ийн хамт олонтой чөлөөт уулзалт хийлээ

“И-Монгол академи” УТҮГ нь албан хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын туршлага судлах, соён гэгээрүүлэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.07.02/ дэлхийн технологийн салбарт амжилттай ажиллаж буй Google компанийн ахлах инженер Б.Баттулгыг урьж, чөлөөт уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Б.Баттулга Google компанид ажиллах болсон замнал, технологийн хөгжлийн чиг хандлага, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи болон аюулгүй байдлын шийдлүүдийн талаар өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцав. Түүнчлэн гадаадад боловсрол эзэмших, олон улсын технологийн томоохон компаниудад ажиллахад ямар ур чадвар, хандлага шаардлагатай талаар залуусын сонирхсон асуултад нээлттэй хариулж, үнэтэй зөвлөгөө өгсөн юм.

Тэрээр “Монгол залуус дэлхийн хаана ч, ямар ч том компанид ажиллах боломжтой. Гол нь тууштай байдал, тасралтгүй суралцах эрмэлзэл, өөртөө итгэх итгэл хамгийн чухал” хэмээн онцоллоо.

Цаашид “И-Монгол академи” УТҮГ нь дотоодын болон олон улсын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран, залууст шинэ мэдлэг, урам зориг өгөх уулзалт, сургалтуудыг тогтмол зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197