Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-Mongolia-аар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтээ илгээх боломжтой

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж гэдэг нь нийгмийн даатгал төлөгч иргэн жирэмсний болон амаржсаны улмаас тодорхой хугацаанд хөдөлмөрлөх боломжгүй нөхцөл байдалд нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлдэг.

Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд ажлын өдрөөр тооцон тус тус олгодог. Тэгвэл энэхүү мөнгөн тэтгэмжийг авахын тулд даатгуулагч эх заавал хүсэлт гаргах шаардлагатай бөгөөд энэхүү хүсэлтийг цахимаар гаргах боломжтой.

Цахимаар хүсэлт илгээх:

  • Та E-Mongolia системд бүртгэлээрээ нэвтрэх;
  • Үйлчилгээнүүд хэсгээс “Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт” үйлчилгээг сонгож, гарч ирэх талбаруудыг дүүргэн хүсэлтээ илгээнэ.

Тэтгэмж авах эрх яаж үүсдэг вэ?

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх тэтгэмжийг авах эрх үүсдэг. Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгодог.

Жирэмсний болон амаржсаны амралттай байх  хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлдөг вэ?  

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалдаг. Тиймээс Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр даатгалын зохих санд төлдөг байна.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.