Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-Mongolia – аар дамжуулан БОУАӨЯ-ны 99 үйлчилгээг цахимаар авах боломжтой

“И-Монгол академи” УТҮГ нь байгуулагдсан цагаасаа буюу 2020 оноос эхлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эрэлттэй үйлчилгээнүүдийг цахимжуулж иргэдэд илүү ойр, шуурхай, хүртээмжтэй байх тал дээр анхаарч ирсэн.

Иргэд өмнө нь төрийн үйлчилгээг авахдаа заавал биечлэн очиж, олон төрлийн бичиг баримт бүрдүүлэн цаг зав, зардал гарган дараалан хүлээдэг байсан бол төрийн үйлчилгээнүүд цахимжсанаар иргэд заавал биечлэн очих шаардлагагүй, дараалан хүлээхгүй хаанаас ч хэзээд 24/7 цахимаар өөрт хэрэгтэй үйлчилгээгээ хэдхэн секундийн дотор авдаг болсон нь төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, хүртээмжтэй хүргэх том алхам болсон билээ.

E-Mongolia системд одоогоор 88 байгууллагын 1264 үйлчилгээ байршсан хэдий ч иргэдийн мэдээллийн хүртээмжит байдал, танин мэдэхүйн байдал зэргээс шалтгаалан биечлэн очиж төрийн үйлчилгээг авах хандлага байсаар байсаар байна.  Учир иймд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем, түүний үйлчилгээг иргэдэд сурталчлан таниулах, мэдээ мэдээллийг олон талт сувгаар түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэх, уялдааг хангах тал дээр анхаарч төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийг хариуцсан удирдлага, алба хаагчидтай хамтарсан уулзалтыг шат дараатай зохион байгуулж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд өнөөдөр “И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ-ын дарга Н.Төрбат, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Ундрахбаяр болон холбогдох мэргэжилтэн алба хаагчид уулзаж харилцан санал солилцов.

Энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн мэдээлэл түгээх төдийгүй, иргэдийн цахим үйлчилгээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн мэдээллийг шуурхай, бодитой хүргэх суурь нөхцөлийг бүрдүүлэх чухал алхам болж байгаагаараа онцлог байна.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.