Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Эрүүл мэндийн хөгжлийн төв, “И-Монгол академи” УТҮГ зорилтот бүлгийн хэрэглэгчдэд илүү хүрч ажиллана

“И-Монгол академи” УТҮГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зорилтот бүлгийн иргэдэд зориулсан эрүүл мэндийн цахим үйлчилгээг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа. Энэ нь зөвхөн үйлчилгээний хүртээмжийг нэмэх төдийгүй, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэсэн бодит алхам болж байгаа билээ.

Одоогийн байдлаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим 3 үйлчилгээг E-Mongolia системээр дамжуулан:

  • Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа – 624 удаа;
  • Эрүүл мэндийн ажилтны мэргэшлийн зэргийн лавлагаа – 9488 удаа;
  • Донорын зөвшөөрлийн хүсэлт – 4325 авсан байна.

Энэ удаагийн уулзалтын гол зорилго нь:

  • Эрүүл мэндийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Зорилтот бүлгийн хэрэглэгчдэд (ахмад настан, хөдөө орон нутгийн иргэд) ойлгомжтой хялбар байдлаар мэдээлэл хүргэх;
  • Салбарын мэргэжилтнүүдтэй хамтран сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах ач холбогдолтой байна.

Цаашид “И-Монгол академи” УТҮГ болон Эрүүл мэндийн хөгжлийн төв нь хамтарсан сургалт, мэдээллийн тогтмол хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй болох чухал алхам юм.

Мөн эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлийг дэмжсэн, тогтвортой, иргэдэд ээлтэй, хүртээмжтэй байх тал дээр илүү анхаарч байгаагаараа давуу талтай.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.