Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform

“Ухаалаг засаг-2” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хөндөгддөггүй томоохон асуудал болох залуу болон ахмад үеийн цахим хуваагдлын харилцан ойлголцлыг сайжруулах ач холбогдол бүхий “Үндэсний цахим элч” буюу “Digital Nation Ambassador” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа /2024.09.25/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “И-Монгол академи” УТҮГ-ын сургалт, үйл ажиллагаа болон ахмад настны цахим ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар илтгэл танилцуулав.   

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газраас мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, 150 сургагч багш бэлтгэж байгаа бөгөөд сайн дурын “Үндэсний цахим элч” нар нь гурван сарын хугацаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, орон нутгийн 1000 ахмадад хүрч ажиллахаар төлөвлөж байна.

Цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Холбоо барих утас: 77111197-3

И-мэйл хаяг: digitalskill@ema.gov.mn

Thank you for your attention!