Иргэд төрийн бодлого шийдвэрт цахимаар санал оруулах боломжтой боллоо

2023-01-02

Монгол Улсын Засгийн газар иргэдийн санал бодол, дуу хоолойн чөлөөт, цахим индэр болох e-tanhim.gov.mn системийг үйл ажиллагаанд орууллаа. 

Иргэд танилт нэвтрэлтийн нэгдсэн систем “Дан”-аар нэвтэрч орсноор санал санаачилга гаргах, бусдын оруулсан саналыг дэмжих, няцаах боломжтой болох юм. Тус системийг ЦХХХЯ-ны харьяа “И-Монгол академи” УТҮГ хариуцан ажиллаж байгаа бөгөөд хамгийн олон иргэн дэмжсэн саналыг Засгийн газарт танилцуулах зарчмаар үйл ажиллагааг нь тайлагнан хөгжүүлнэ. 

Иргэд дараах дарааллын дагуу саналаа оруулах юм. 

  1. Дан системээр нэвтрэх: ДАН танилт нэвтрэлтийн нэгдсэн системээр өөрийн бүртгэлээ баталгаажуулснаар санал асуулга илгээх боломжтой.
  2. Цар хүрээг сонгох: Таны дэвшүүлж буй асуудлын цар хүрээ улс, аймаг, нийслэлийн алинд нь хамаарахыг сонгоно.
  3. Хамаарах сэдвийг сонгох: Асуудал тань “эдийн засаг, боловсрол” зэрэг сэдвийн алинд хамаарагдахыг сонгоно. Хэрэв тохирох сэдэв байхгүй бол “бусад” гэснийг сонгох юм.
  4. Гарчиг өгөх: Дэвшүүлж буй асуудалдаа 90 тэмдэгтэд багтаан товч гарчиг өгнө.
  5. Асуудлаа бичих: Та асуудлынхаа талаар дэлгэрэнгүй бичиж, хамаарал бүхий видео болон youtube URL оруулах боломжтой.
  6. Баримтын зураг оруулах: Тухайн хэсэгт саналтай холбоотой зураг оруулна. Таны оруулсан зураг санал асуулгын хамт нийт санал хэсэгт харагдах болно.

                                         Монгол Улсын Засгийн газар иргэн таныг сонсож байна. 

Thank you for your attention!