Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж байна

2022-11-18

“И-Монгол академи” УТҮГ-ын үндсэн чиг үүргийн нэг нь бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлийн сургалт зохион байгуулах. Энэ хүрээнд 21 аймгийн 330 сум болон 9 дүүргийн 171 хороодын албан хаагчдад зориулан “Мэдээллийн аюулгүй байдлын тухай” цахим сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд төрийн албан хаагчдад “Мэдээллийн аюулгүй байдлын тухай” сургалт зохион байгууллаа. 

Тус сургалтын үр дүнд төрийн албан хаагчид мэдээллийн аюулгүй байдлаа хангах, кибер халдлага, түүний дотор мэдээлэл алдагдахаас өөрсдөө урьдчилан сэргийлж, хамгаалах ур чадварт суралцах юм. Тухайлбал, мэдээлэл гэж юу вэ?, мэдээллийн аюулгүй байдлын тухай ерөнхий ойлголт, кибер халдлагын төрлүүд болон тэдгээрийг таних, илрүүлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг агуулга энэ удаагийн сургалтад тусгагдлаа. 

Цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдлын талаар сургалт авах хүсэлтэй төрийн байгууллага “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газарт хүсэлтээ илгээнэ үү! 

Холбоо барих утас: 7711 1197

Хүсэлт илгээх и-мэйл хаяг: digitalskill@digital.edu.mn

Thank you for your attention!