The E-Mongolia system offers electronic access to 1,263 services across 87 organizations

“Харилцаа холбооны хөгжил-2022” бүсийн зөвлөгөөнд оролцлоо

2022-10-09

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Харилцаа холбооны хөгжил-2022” бүсийн зөвлөгөөнийг 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгууллаа. Зөвлөгөөнд Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч 90 байгууллагын төлөөлөл, техник технологийн томоохон  компаниуд болон “И-Монгол академи” УТҮГ оролцов. 

Тус үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан нээлттэй өдөрлөгийн үеэр “И-Монгол академи”-ийн хамт олон иргэд, ААН-д төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-ийн талаар мэдээлэл хүргэж, хэрхэн ашиглах талаар заавар, зөвлөгөөг өгч ажиллалаа. Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн газартай хамтран иргэд, ААН-үүдэд Тоон гарын үсэг олгосон юм. 

Үүний зэрэгцээ нутгийн захиргааны байгууллагын E-Mongolia системд нэвтэрүүлсэн үйлчилгээнүүдийн ашиглалт, үйлчилгээг сайжруулах, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх боломжийг судлах ажлуудыг гүйцэтгэв. Мөн төрийн албан хаагчдад цахим үйлчилгээний хүсэлт шийдвэрлэх системийн давтан сургалт болон аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс, агентлагуудын IT мэргэжилтнүүд болон Мэдээлэл технологийн хэлтсийн албан хаагч нарт мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Энэ үеэр Үндэсний дата төвийн дэд бүтцийн найдвартай, тасалдалгүй ажиллагааг гамшгийн үед хангаж байх үүрэг бүхий Нөөц төв Дархан-Уул аймагт ашиглалтад орлоо. Энэхүү Нөөц төвийг байгуулах төслийг Дэлхийн банкны группийн Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна. Харин Монголын Үндэсний дата төв 2009 онд байгуулагдаж байсан юм.

Thank you for your attention!