Орон нутгийн төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн чадавхыг дээшлүүлж байна

2022-06-03

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ-ын хамтарсан баг Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Ховд аймгуудад 2022 оны 5-р сарын 2-ноос 27-ны өдрүүдэд ажиллав.

Энэ үеэр “И Монгол академи”-ийн Цахим ур чадвар хөгжүүлэлтийн албанаас төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн чадавхыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар төрийн албан хаагчдын хэрэгцээнд тулгуурлан МХХТ, цахим засаглалын ерөнхий ойлголт, тоон гарын үсэг ба түүний хэрэглээ, Цахим хөгжлийн багц хуулийн танилцуулга зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэсэн юм.

Thank you for your attention!