Ховд аймгийн 66 үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д орлоо

2022-05-27

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи”-ийн хамтарсан баг 2022 оны 05-р сарын 23-27-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаа. Энэ үеэр тус аймгийн нутгийн захиргааны 21 байгууллагын 66 үйлчилгээг цахимжуулан, “E-Mongolia” системд нэгтгэлээ. Ингэснээр “E-Mongolia” системд 17 аймгийн 1078 үйлчилгээ нэгтгэгдэж, цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна.

Тодруулбал,

  1. Ховд аймгийн Авто Тээврийн төв-3
  2. Ховд аймаг дахь цагдаагийн газар-1
  3. Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар-2
  4. Ховд аймгийн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар-7
  5. Хар нуур Ховд голын сав газрын захиргаа-5
  6. Ховд аймгийн онцгой байдлын газар-1
  7. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар-1
  8. Ховд аймгийн төрийн архив-7
  9. Ховд аймгийн Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар-4
  10. Ховд аймгийн Эрүүл мэндийн газар-9
  11. Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв-1
  12. “Бадамлах Дөл” ХХК дулааны станц-1
  13. “Шим ус” ОНӨААТҮГ-3
  14. Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар-2
  15. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар-2
  16. Ховд аймгийн музей-1
  17. Шинэ Ховд Жаргалант ТҮК ОНӨААТҮГ-3
  18. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газар-9
  19. Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-1
  20. Стандарт хэмжилзүйн хэлтэс-2
  21. Ховд аймгийн Нийтийн номын сан-1

Үүний зэрэгцээ, Ховд аймаг, түүний сумдын ЗДТГ-ын эрх зүйн ажилтнууд, хүний нөөцийн мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтнууд, албан байгууллагуудын IT инженерүүдэд “Төрийн байгууллагуудын дотоод удирдлагын ERP нэгдсэн систем”-ийг ашиглах арга зүйн сургалтыг зохион байгууллаа.

Ховд аймаг нь мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн технологи, цахим мэдээлэл солилцооны нэгдсэн системийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлж, ажлын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Цахим Ховд” дэд хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд төрийн бүх байгууллагад “Төрийн байгууллагуудын дотоод удирдлагын ERP нэгдсэн систем”-ийг нэвтрүүлсэн юм.

Thank you for your attention!