Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

ГАЛТ ЗЭВСГИЙН ХОНГИО, ХОШУУ АДИЛТГАЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНД БҮРТГЭСЭН ТОДОРХОЙЛОЛТ E-MONGOLIA СИСТЕМД НЭВТЭРЛЭЭ

Шүүх шинжилгээний ерөнхий газрын “Галт зэвсгийн хонгио, хошуу адилтгал мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн тодорхойлолт” үйлчилгээ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд шинээр орлоо. Ингэснээр иргэн, хуулийн этгээд уг тодорхойлолтыг цахимаар шуурхай авах боломжтой боллоо.

Уг үйлчилгээг E-Mongolia системийн вэбсайт суурьтай портал болон гар утасны аппликейшнд тус тус нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгч хүсэлт гаргасны дараа тодорхойлолт шууд гарна.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР:

  1. E-Mongolia системийн www.e-mongolia.mn цахим хуудас эсвэл гар утасны аппликейшнд нэвтэрнэ.
  2. Үйлчилгээ хайх хэсэгт “Галт зэвсгийн хонгио, хошуу адилтгал мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн тодорхойлолт” гэж бичиж хайна.
  3. Үйлчилгээг сонгон хүсэлтээ илгээнэ.
  4. Үүссэн тодорхойлолтыг цахимаар татаж авна.

Үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 51264018 лавлах дугаараас авна уу.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197