Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ЭЗЭМШИГЧИЙН ЛАВЛАГААГ ЦАХИМЖУУЛЛАА

Эрчим хүчний салбарын хүний нөөцийн ил тод байдлыг хангах, тус салбарын төрийн цахим үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор “Эрчим хүчний салбарын мэргэжлийн зэрэг эзэмшигчийн лавлагаа” үйлчилгээг E-Mongolia системд шинээр нэвтрүүллээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд, холбогдох байгууллага инженерийн мэргэшлийн талаарх мэдээллийг найдвартай, шуурхай авах боломжтой юм.

Уг лавлагаагаар тухайн инженер эрчим хүчний салбарт мэргэшсэн эсэх, зөвлөх инженерийн эрхтэй эсэх, мэргэшлийн чиглэл болон гэрчилгээний хүчинтэй байдлыг баталгаажуулна.

Шинэ үйлчилгээ нь мэргэжлийн зэргийн мэдээллийг үнэн зөв, ил тод байлгаж, лавлагаа авах үйл явцыг хялбар, хурдан болгохоос гадна цаасан бичиг баримтын хэрэглээг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197