Монгол Улсын Засгийн газраас дижитал шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор “Цахим аймаг–Ухаалаг хот” зөвлөмжийг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Цахим Өмнөговь”, “Цахим Дундговь” арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 25–29-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад, Дундговь аймгийн Сайнцагаан хотод зохион байгууллаа.
Арга хэмжээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтэн, төрийн байгууллага, нутгийн захиргаа, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов.
Тус арга хэмжээнд “И-Монгол Академи” УТҮГ-ын Цахим үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлага, сургалтын хэлтсийн мэргэжилтэн С.Галсандаш орон нутгийн төрийн албан хаагчдад Төрийн үйлчигээний нэгдсэн E-Mongolia систем, E-Business платформын хэрэглээ, төрийн цахим үйлчилгээ болон цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, мэдээлэл, зөвлөмж хүргэлээ.
Мөн иргэд, ахмад настан, хүүхдэд зориулсан цахим ур чадварын сургалт, зөвлөгөө, төрийн цахим үйлчилгээний танилцуулга, практик дадлага ажлыг зохион байгуулсан
“Цахим Өмнөговь”, “Цахим Дундговь” арга хэмжээ нь орон нутагт төрийн цахим үйлчилгээний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дэмжих, төрийн албан хаагчдын цахим чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

