Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-MONGOLIA СИСТЕМД ШШГЕГ-ЫН ТУСГАЙ АРХИВЫН ЭРЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ЦАХИМЖУУЛЛАА 

“И-Монгол академи” УТҮГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, иргэн төвтэй цахим үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. 

Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай архивын эрэлттэй хоёр үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлж, иргэд цахимаар авах боломжтой боллоо. Үүнд: 

  • Тусгай архив – Лавлагаа 
  •  Тусгай архив – Тодорхойлолт, тушаалын хуулбар 

Иргэн та E-Mongolia системд бүртгэлээрээ нэвтэрч, үйлчилгээ хайх хэсгээс шаардлагатай үйлчилгээг сонгон хүсэлтээ илгээх боломжтой. Хүсэлт гаргахдаа байгууллагын нэр, эрхэлж байсан албан тушаал, цол, ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдөр зэрэг мэдээллийг үнэн зөв бөглөнө. 

Мөн ажилласан хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа эсвэл нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хавсаргах шаардлагатай бөгөөд ажилласан жилийн лавлагааг ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ. 

Харин “Тусгай архив – Тодорхойлолт, тушаалын хуулбар” үйлчилгээний хувьд хүсэлт баталгаажсаны дараа төлбөрийн нэхэмжлэл иргэнд илгээгдэх бөгөөд төлбөр төлөгдсөний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тусгай архиваас үйлчилгээний үр дүнг хэрэглэгчид хүргэнэ. 

Төрийн үйлчилгээг цахимаар авч, цаг хугацаа, зардлаа хэмнээрэй. 

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197