Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

E-MONGOLIA СИСТЕМИЙН “АЖЛЫН БАЙР” ЦЭС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

   Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж буй асуудлуудын нэг нь ажлын байрны мэдээллийн хүртээмж, чанар. Ажил хайж буй иргэд баталгаагүй зар, идэвхгүй ажлын байр, давхардсан мэдээллийн дунд төөрөлдөх нь түгээмэл бол байгууллагуудын хувьд хүний нөөцийн сонгон шалгаруулалт удаашрах, зорилтот ажил горилогчдоо олоход хүндрэл учрах тохиолдол цөөнгүй.

Тэгвэл Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажил горилогчдыг холбож, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд нээлттэй ажлын байруудын мэдээллийг нэг дороос харах, ажлын анкетаа олон сувгаар илгээх боломжийг бүрдүүлэх  зорилгоор “И-Монгол академи” УТҮГ, “Зангиа Портал” ХХК хамтран “E-Mongolia” системийн “Ажлын байр” цэсийг бүрэн шинэчилж, илүү хүртээмжтэй, нэгдсэн хэлбэрт орууллаа.

Шинэчлэлийн хүрээнд Zangia.mn платформд байршсан төрийн болон хувийн хэвшлийн 20,000 гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг E-Mongolia системийн веб болон гар утасны аппликейшний “Ажлын байр” цэсээр дамжуулан иргэд шууд харах боломжтой болсон.

Иргэн “Ажлын байр” цэсийг сонгосноор:

  • Ажлын байрны мэдээллийг шүүлтүүр ашиглан харах
  • Өөрийн мэргэжил, байршил, туршлагад тохирсон ажлыг хялбар сонгох
  • Сонгосон ажлын байранд шууд хүсэлт илгээх боломжтой болж байна.

   Шинэчлэгдсэн “Ажлын байр” цэс нь баталгаатай, идэвхтэй ажлын байрны мэдээллийг нэг эх сурвалжаас авах боломжийг бүрдүүлж, төрийн болон хувийн хэвшлийн ажлын байрыг ил тод, төвлөрсөн байдлаар харуулж байна. Ингэснээр иргэд олон сайт, зарын групп дамжих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардлаа хэмнэх бодит нөхцөл бүрдлээ. Ялангуяа шинэхэн төгсөгчид, ажил мэргэжлээ солих хүсэлтэй иргэд, мөн орон нутгаас ажил хайж буй иргэдэд энэхүү шинэчлэл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит шийдэл болж б

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197