Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

“E-BUSINESS” СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАР ТУН УДАХГҮЙ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРНЭ

Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд зориулсан төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Business” систем шинэ шатанд гарч, мобайл хувилбараа энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор нээхээр бэлтгэж байна.  

Өмнө нь зөвхөн веб портал хэлбэрээр ажиллаж байсан уг систем ийнхүү мобайл аппликейшнтэй болж шинэчлэгдсэнээр төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлэх чухал шинэчлэл юм. 

“E-Business” платформ нь бизнес эрхлэгчдэд зориулсан төрийн бүх үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлдэг. Харин мобайл хувилбар нэвтэрснээр дараах шинэ давуу талууд бий болж байна. Үүнд: 

  • Төрийн үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч гар утсаараа авах 
  • Үйлчилгээний явц, төлбөр тооцоо, мэдэгдлийг бодит цагийн горимоор хянах 
  • Системээс олгосон лавлагаа, тодорхойлолтыг QR кодоор баталгаажуулах 
  • Хуулийн этгээдийн цахим гэрчилгээ, дүрмийн хуулбарыг шууд татан авах 

Эдгээр боломж нь бизнес эхлүүлэх болон үйл ажиллагаа явуулахад зарцуулдаг цаг хугацаа, зардлыг бодитоор бууруулах чухал алхам болж байна. E-Business платформ нээгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 186,000 орчим хэрэглэгч системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь тус системийн хэрэгцээ, үр өгөөжийг бодитоор харуулж байна.  

Түүнчлэн E-Business систем нь аж ахуйн нэгж шинээр байгуулах үйл явцыг хялбаршуулах, төр бизнесийн харилцааг цахимжуулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар албан бус эдийн засгийг хумих, татварын бааз суурийг өргөжүүлэх бодлогын ач холбогдолтой юм. 

Бизнес эрхлэгчид өөрийн компанитай холбоотой төрд бүртгэлтэй мэдээлэл, зөвшөөрөл, лавлагааг нэг системээс шуурхай авах боломж бүрдэж байгаа нь жижиг, дунд бизнесийг бодитоор дэмжсэн чухал шинэчлэл болж байна. Энэ нь төрийн үйлчилгээг иргэнд ойртуулж, бизнес эрхлэгчдэд ээлтэй, хялбар, ил тод экосистем бүрэлдэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна. 

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197