Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

7 хоногийн тойм

E-MONGOLIA СИСТЕМЭЭР БИТҮҮНИЙ ӨДРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН САНАЛ АСУУЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА 

Монголын уламжлалт Цагаан сарын баярын битүүний өдөр энэ оны 02 дугаар сарын 17-ны өдөр тохиох юм. Үүнтэй холбогдуулан 2026 оны 02 дугаар сарын 17-ны ажлын өдрийг 02 дугаар сарын 28 буюу бямба гарагт шилжүүлэн ажиллах эсэх талаар иргэдийн саналыг E-Mongolia системээр хүлээн авч байна. 

Тус санал асуулга 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 23:59 цагт хаагдах тул та амжиж саналаа илгээгээрэй. 

Хэрхэн саналаа илгээх вэ? 

  • Та E-Mongolia системд бүртгэлээрээ нэвтрэн орно.  
  • Үүний дараа Profile хэсэгт байрлах Санал асуулга цэс рүү ороход “Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга” гарч ирнэ. 
  • Гарч ирэх 2 сонголтоос аль нэгийг нь сонгож илгээх товчийг дарснаар таны санал амжилттай илгээгдэнэ.  

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ЦАХИМ ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ АСУУДЛААР ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 

Техник, технологийн хурдацтай хөгжил нь иргэдийн өдөр тутмын амьдрал, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгий нөлөө үзүүлж, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч иргэдийн цахим ур чадварын ялгаа, дижитал төхөөрөмжийн хүртээмж, орчны болон бие махбодын онцлог зэргээс шалтгаалан дижитал хуваагдал буюу цахим хүртээмжийн тэгш бус байдал үүсэх бодит эрсдэл байсаар байгаа нь нийгмийн тэгш оролцоог хангах, хүний эрхийг хамгаалах бодлогын чухал асуудал болоод байна. 

Энэхүү асуудлын хүрээнд Улсын их хурлын гишүүд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа байгууллагууд “Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын цахим хүртээмж” хамтарсан уулзалтыг өнөөдөр /2026.01.21/ зохион байгууллаа.  

Уулзалтад УИХ-ын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Батбаяр, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал М.Баттулга, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын Цахим ур чадварын хэлтсийн дарга Н.Алтансувд, Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны хэлтсийн дарга А.Эрдэнэбулаг болон холбогдох албан хаагчид оролцож салбарын өнөөгийн байдал, бодлого, хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар санал солилцов. 

Уулзалтын үеэр Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын зорилго, хэрэгжилтийн явцыг цогцоор нь авч үзэж, төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй, иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэх, нийтийн мэдээллийн дэд бүтцийг сайжруулах, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, кибер аюулгүй байдлыг хангах, өгөгдөл солилцоог сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх зэрэг үндсэн чиглэлүүдийг онцлон хэлэлцэв. Монгол Улс “цахим үндэстэн” болох стратегийн зорилгын хүрээнд цахим шилжилтийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлж, хүртээмж, чанарыг бодитоор сайжруулахыг зорьж буйг талууд онцоллоо. 

Цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр “И-Монгол академи УТҮГ” нь E-Mongolia системд олон улсын WCAG стандартын шаардлагыг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Үүний хүрээнд 2025 оноос эхлэн дохионы хэлмэрч операторын үйлчилгээг нэвтрүүлснээр сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн цахим үйлчилгээ, мэдээллийг саадгүй, шууд авах боломж бүрдсэн байна. Мөн хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тохиргоо болох дэлгэц томруулах, өнгөний ялгарал өөрчлөх, уншигч программын шийдлүүдийг нэвтрүүлж, хэл ярианы бэрхшээлтэй иргэд дүрст дуудлагаар зөвлөгөө авах нөхцөлийг бүрдүүлснээр цахим үйлчилгээний хүртээмжийг бодитоор сайжруулжээ. 

Түүнчлэн тус байгууллагын Сургалтын хэлтсээс тусгай хэрэгцээт иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж, өнөөдрийн байдлаар 687 иргэнийг хамруулаад байгаа нь цахим шилжилтэд тэгш оролцоог хангах, иргэн төвтэй үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэлээ. 

Цаашид цахим хүртээмжийг системтэйгээр сайжруулах зорилгоор салбар байгууллагууд хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулж, бодлогын түвшинд илүү уялдаа холбоотой ажиллах, олон улсын сайн туршлагыг судлах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллахаар болов. 

Энэхүү ажил нь Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 523 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүн ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагаатай уялдаж байгаагаараа онцлог юм.  

“И-МОНГОЛ AКАДЕМИ” УТҮГ-ЫН СУРГАЛТ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗРЫН СУРГАЛТЫН ХЭЛТЭС НЬ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ

  • Дорноговь аймгийн мал эмнэлгийн газар
  • Хөвсгөл аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны харьяа 20 минутын хот хөгжлийн төв

газруудтай хамтран нийт 8 удаагийн 16 цагийн 196 /цахим 177 танхим 19/  төрийн албан хаагчдад Цахим засаглал, Цахим хөгжлийн багц хууль, Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP.E-Mongolia  ашиглалт,  Албан бичиг солилцооны дундын систем Docx, Хиймэл оюунаар контент бүтээх, Үндэсний судалгааны нэгдсэн платформ, Тоон гарын үсэг түүний хэрэглээ, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia, Мэдээллийн аюулгүй байдлын сэдвийн хүрээнд сургалтуудыг зохион байгууллаа.

ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ 4270 ИРГЭНИЙ ГОМДОЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэст нийт 2001 дуудлага ирснээс 1921 дуудлагыг амжилттай авч, 98%-ийн гүйцэтгэлтэй хариулсан байна.

Нийт албан ёсны цахим сувгуудаар 2349 иргэдийн асуудлыг шийдвэрлэж заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197