Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Нэг жилийн хугацаанд 17,262 иргэний цахим ур чадварыг амжилттай дээшлүүллээ

Цахим технологи хурдацтай хөгжиж, төрийн үйлчилгээ улам бүр хүртээмжтэй болж буй өнөө үед иргэд төрийн үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр, цаг хугацаа хэмнэн цахимаар авах боломж бүрдээд байна. Гэвч энэхүү дэвшилтэт өөрчлөлт нь иргэдийн цахим ур чадвар, мэдлэгтэй шууд хамааралтай тул бүх нийтийн цахим боловсролыг дээшлүүлэх нь нийгмийн хөгжлийн чухал асуудлын нэг болоод байна.

Энэхүү хэрэгцээ, шаардлагыг бодитоор хангах зорилгоор “И-Монгол академи” УТҮГ нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг улс орон даяар тасралтгүй, тогтвортой зохион байгуулж ирлээ.

2022 оноос хойш өнөөдрийг хүртэл 86,699 гаруй иргэдэд 1196 удаагийн давтамжтайгаар 2519 цагийн танхим болон цахим хэлбэрээр сургалт зохион байгуулаад байна.

Тухайлбал:

•           58,536 төрийн албан хаагч

•           26,609 иргэн

•           687 хөгжлийн бэрхшээлтэй иргэн

•           867 сургагч багш хамрагджээ.

2025 онд бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих зорилгоор төрийн болон боловсролын байгууллага, иргэний нийгэм, олон улсын түншүүдийг нэгтгэн 366 байгууллагатай хамтран ажиллалаа. Энэ хугацаанд 205 удаагийн танхим, цахим сургалтаар 12,254 төрийн албан хаагч, мөн 63 удаагийн сургалтаар 5,008 иргэний цахим мэдлэг, ойлголтыг дээшлүүлээд байна.

Сургалтын хүрээнд дараах үндсэн сэдвүүдээр мэдлэг, чадварыг олгож, практик заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.

  • Цахим засаглал,
  • Цахим хөгжлийн багц хууль,
  • Мэдээллийн аюулгүй байдал,
  • Хиймэл оюун,
  • Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP-EMONGOLIA,
  • Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас,
  • Цахим орчин дахь хүүхэд хамгаалал,
  • Мэдээллийн хүртээмж,
  • E-Mongolia ашиглалт ба хэрэглээ,
  • Мэргэжил сонголт ба цахим ур чадвар,
  • Ухаалаг утасны хэрэглээ,
  • Албан бичиг солилцооны дундын \docx\ систем,
  • Тоон гарын үсэг, хэрэглээ

Мөн тоон тэгш бус байдлыг бууруулах, бүх нийтийн цахим ур чадварыг жигд түвшинд хүргэх зорилгоор E-Mongolia платформ “ЦАХИМ СУРГАЛТ” цэстэй болсон бөгөөд цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Мөн surgalt.gov.mn-д тус сургалтууд байршсан байна.

Цахим ур чадвараа дээшлүүлэх сургалт, хөтөлбөр, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7711-1197 дугаарын 3-р шугам, 11-11 дугаарын 2-р шугамаар хандан мэдээлэл авах боломжтой.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.