1.Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлсээр байна.
“И-Монгол aкадеми” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт;
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Захирагчийн ажлын алба
- Youthinc -Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг
- Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо
- Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо
- Монголын тусгай олимпын хороо
- Хараагүйчүүдийн Үндэсний холбоо
- Нийслэлийн Ерөнхий боловсролын 161 дүгээр сургууль
нийт 7 байгууллагатай хамтран 14 цагийн сургалтыг танхим болон цахим хэлбэрээр Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP.E-Mongolia ашиглалт, Хиймэл оюунаар контент бүтээх, E-Mongolia ашиглалт, Мэдээллийн аюулгүй байдал гэсэн сэдвүүдээр зохион байгууллаа.
Сургалтад нийт 6 төрийн албан хаагч ,110 иргэн хамрагдлаа.
For organizations or groups seeking to arrange digital skills training, please do not hesitate to contact us:
Холбоо барих утас: 77111197-3 И-мэйл хаяг: digitalskill@ema.gov.mn

2. 111-2 дугаарт ирсэн иргэдийн дуудлагад 97%-ийн гүйцэтгэлтэй хариуллаа
“И-Монгол академи” УТҮГ-ийн Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэс нь өнгөрсөн 7 хоногт нийт 2016 дуудлагыг амжилттай хүлээн авч, 97%-ийн гүйцэтгэлтэй хариулж, хүлээлгэсэн дундаж хугацаа 98,03 секунд, хариулсан дундаж хугацаа 4.72 секунд, ярьсан дундаж хугацаа 85.26 секунд байна. Цаг үеэс хамаарч нэг операторын дундаж дуудлага 466 байна.
Мөн сошиал сувгуудаар 1772 иргэдийн асуудлыг шийдвэрлэж заавар зөвлөгөө өгч ажиллав. E-Mongolia системтэй холбоотой асуух зүйл гарвал 1111-2 дугаар шугамд ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдох боломжтой

