Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

 “И-Монгол академи” УТҮГ-ын судлаачийн өгүүлэл“International journal of Public Administration and Consulting (IJPAC)” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдлээ

“И-Монгол академи” УТҮГ нь Монгол Улсын төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүртээмжтэй шуурхай хүргэхийн сацуу академик судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хэрэгжүүлж нийгмийн хөгжил, цахим засаглалыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тодруулбал, тус байгууллагын Сургалт, Олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат нь “INCREASING ACCESS TO E-GOVERNMENT SERVICES: A COMPARATIVE INTERNATIONAL ANALYSIS” сэдэвт өгүүллээ БНСУ-ын Hansung University-аас эрхлэн гаргадаг олон улсын нэр хүндтэй “International Journal of Public Administration and Consulting (IJPAC)” сэтгүүлд нийтлүүллээ.

Энэхүү өгүүлэлд төрийн цахим үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох асуудлыг олон улсын туршлагатай харьцуулан судалж, Монгол Улсад цахим төрийн бодлогыг илүү иргэн төвтэй, хүртээмжтэй болгох арга замыг тодорхойлсон нь шинжлэх ухааны болон бодлогын хувьд өндөр ач холбогдолтой юм. Судалгаанд хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээний шийдлийг хөгжүүлснээр хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг хөндөж, практикт хэрэгжүүлэх боломжийн талаар онцолсон байна.

Судалгааны гол үр дүнгээс:

  • Олон улсын (АНУ, БНСУ, Эстони зэрэг) туршлага дээр үндэслэн төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйлсийг тодорхойлсон.
  • Монгол Улсад цахим шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгарч буй цахим ур чадварын ялгаа, орон нутгийн дэд бүтцийн бэрхшээл зэрэг асуудлыг шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр дүгнэсэн.
  • E-Mongolia системийг зорилтот бүлгүүдэд хүртээмжтэй болгох, төрийн байгууллагуудын өгөгдлийн уялдаа холбоог сайжруулах, иргэдийн дижитал оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг харуулсан.

“И-Монгол академи” нь зөвхөн төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй, шуурхай хүргэхээс гадна академик судалгаанд тулгуурласан хөгжлийн бодлогын шинэчлэлийг дэмжих зорилгоор тогтмол эрдэм шинжилгээний ажлуудыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаагийн нийтлэл нь гурав дахь удаагаа олон улсын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдэж буй явдал юм.

Дашрамд дурдахад, IJPAC сэтгүүл нь ISSN 2586-355X бүртгэлтэй, жилд хоёр удаа хэвлэгддэг, олон улсын impact factor-той эрдэм шинжилгээний сэтгүүл юм.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.