Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ болон нөхөн төлбөрийн мэдээллийн лавлагааг E-Mongolia системээс авах боломжтой боллоо

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ болон нөхөн төлбөрийн мэдээллийн лавлагааг E-Mongolia системээр авах боломж бүрдлээ. Энэ нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах чухал үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй болгох зорилготой юм.

“И-Монгол академи” УТҮГ нь Албан журмын даатгагчдын холбоо-той хамтран уг үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, E-Mongolia системд амжилттай нэгтгэв. Өмнө нь зөвхөн байгууллагын дотоод системээр хандаж авдаг байсан мэдээллийг иргэд өөрсдөө шууд лавлах боломжтой боллоо.

Иргэд дараах мэдээллийн лавлагааг авах боломжтой:

  • Жолоочийн нэр дээр байгуулсан даатгалын гэрээний мэдээлэл
  • Хохирлын нөхөн төлбөр авсан эсэх, төлбөрийн огноо, даатгал олгосон байгууллага, осол гаргасан тээврийн хэрэгслийн мэдээлэл

Үйлчилгээг хэрхэн авах вэ?

  • Та E-Mongolia системд бүртгэлээрээ нэвтрэн
  • Жолооч, тээврийн хэрэгсэл цэсээс “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдээллийн лавлагаа”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөрийн мэдээллийн лавлагаа” үйлчилгээнээс сонгон
  • Үйлчилгээ авах товч дээр дарснаар лавлагаа тань шууд харагдах болно. Мөн мэйлээр илгээх, татаж авах боломжтой.

Жич: Зөвхөн хүчинтэй жолоочийн даатгалын мэдээлэл лавлагаагаар гарахыг анхаарна уу.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.