Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “И-Монгол академи” УТҮГ-т ажиллалаа

2022-09-09

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар захирамжаар ЦХХХ-ы сайдаар Н.Учрал томилогдсон. Үүрэгт ажлаа хүлээж аван харьяа газруудын үйл ажиллагаатай шат дараатай танилцаж байгаа тэрээр өнөөдөр “И Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр “И-Монгол академи”-ийн хамт олонд цэцэрлэгт хамрагдах хүсэлт, нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалтын ажлыг маш амжилттай хийж гүйцэтгэсэнд онцгойлон баяр хүргэсэн юм. Мөн “E-Mongolia” системийн бүхий л үйлчилгээг иргэд өдөр тутмын амьдралдаа ашиглах боломжийг сайжруулахын тулд хууль эрх зүйн орчинд нь анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197