Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform

Завхан аймагт “E-Mongolia” төв нээгдэж, 50 үйлчилгээ цахимжлаа

2022-06-10

“И-Монгол академи”-ийн баг 2022 оны 06 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллаа. Энэ үеэр Завхан аймгийн нутгийн захиргааны 14 байгууллагын 50 үйлчилгээг цахимжуулсан. Мөн түүнчлэн нутгийн ард иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх “E-Mongolia” төвийг нээлээ.

Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Энэхүү ажлын хүрээнд системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургалаа. Мөн орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, “Цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг шат дараатай зохион байгууллаа.

Thank you for your attention!