Welfare Services for Citizens in Need of Permanent Care Added to E-Mongolia Platform

Өмнөговь аймгийн 46, Говьсүмбэр аймгийн 61 үйлчилгээг “E-Mongolia”-д нэгтгэлээ

2022-03-31

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи”-ийн хамтарсан баг эдгээр өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 46 үйлчилгээг дахин загварчилж, “E-Mongolia” системд нэвтрүүллээ. Тодруулбал,

  1. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ
  2. Өмнөговь аймгийн Автотээврийн төв – 3 үйлчилгээ
  3. Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ
  4. Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар – 2 үйлчилгээ
  5. Өмнөговь аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  6. Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 7 үйлчилгээ
  7. Өмнөговь аймаг Гүний Ус ХХК – 9 үйлчилгээ
  8. Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 1 үйлчилгээ
  9. Өмнөговь Даланзадгад хотын захирагчийн алба – 3 үйлчилгээ
  10. Өмнөговь аймгийн Төрийн архив – 9 үйлчилгээ
  11. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ
  12. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ

Үүний зэрэгцээ, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И Монгол академи”-ийн хамтарсан хоёрдугаар баг Говьсүмбэр аймагт ажиллаж, тус аймгийн нутгийн захиргааны 16 байгууллагын 61 үйлчилгээг цахимжууллаа. 

  1. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ
  2. Говьсүмбэр аймгийн Боржигин Өв музей – 1 үйлчилгээ
  3. Говьсүмбэр Илчит Сансар ХХК – 4 үйлчилгээ
  4. Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал – 1 үйлчилгээ
  5. Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  6. Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 4 үйлчилгээ
  7. Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – 2 үйлчилгээ
  8. Говьсүмбэр аймгийн Авто тээврийн төв – 3 үйлчилгээ
  9. Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар – 27 үйлчилгээ
  10. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ
  11. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ
  12. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ
  13. Говьсүмбэр УС ДУ ОНӨААТҮГ – 4 үйлчилгээ
  14. Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар – 6 үйлчилгээ
  15. Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилгаа, хот байгуулалтын газар – 3 үйлчилгээ
  16. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ

Ажлын хэсэг Өмнөговь, Говьсүмбэр аймгийн албан хаагчид болон операторуудад төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар ард иргэддээ үзүүлэх талаар сургалт зохион байгуулахын зэрэгцээ “Цахим жишиг аймаг” загварыг тус аймгийн удирдлагуудад танилцуулж, хэрхэн жишиг аймаг болох тал дээр нь зөвлөмж өгч ажиллаж байна.

Ингэснээр “E-Mongolia” системд 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээг нэвтрүүлсэн. Үүнээс гадна “E-Mongolia” системд төрийн 60 байгууллагын 640 үйлчилгээг цахимжуулжээ. Өнөөдрийн байдлаар 1.9 сая хэрэглэгч давхардсан тоогоор 10,671,098 удаа төрийн үйлчилгээг цахимаар авсан байна.

Thank you for your attention!