Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

“И-Монгол академи” УТҮГ, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллана

Нийслэлийн Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд орших Монгол Улсын нийслэлийн алслагдсан дүүрэг юм. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн насанд хүрсэн иргэдийн 95 хувь буюу 19035 хэрэглэгч төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийг идэвхтэй ашиглаж байгаа юм.

E-Mongolia системд нийт 88 байгууллагын 1264 үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн байгаа бөгөөд үүний 14% буюу 173 үйлчилгээг Нийслэлийн байгууллагуудаас олгодог үйлчилгээ эзэлж байна. Тус 173 үйлчилгээ бүгд 2 шатлалт бөгөөд төлбөртэй үйлчилгээ 77, төлбөргүй 96 үйлчилгээ байна.

2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид бүтээгдэхүүн үйлчилгээний чанарт анхаарах, төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх, мэдээлэл сурталчилгааны чиглэлээр шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлага, алба хаагчидтай цахим уулзалт зохион байгууллаа.

Цахим уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат, ахлах мэргэжилтэн У.Сувд болон Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох алба хаагчид оролцов. 

Цахим уулзалтаар нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд илүү хүртээмжтэй, түргэн шуурхай болгох тал дээр онцлон анхаарах шаардлагатай бөгөөд төрийн үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гаргаж байгаа албан хаагчдыг чадавхжуулах, хоёр шатлалт үйлчилгээг иргэд илүү хялбараар авах боломжийг судлах, Багануур дүүргийн иргэдийн түлхүү авдаг үйлчилгээнүүдийг сурталчлан таниулж иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, бүрдүүлэх тал дээр анхаарч хамтран ажиллахаар боллоо.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197