Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

A state-owned enterprise

News

“365-ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АЯНД 6,000 ГАРУЙ ХҮҮХЭД, СУРАГЧИД НЭГДЭЭД БАЙНА

Хүүхэд, өсвөр үеийг цахим болон бодит орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” мэдээлэл, нөлөөллийн аяныг нэг сарын хугацаанд улс орон даяар амжилттай хэрэгжүүллээ.  Тус аяныг Цагдаагийн ерөнхий газар, “И-Монгол Академи” УТҮГ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Бид дээрэлхэлтгүй нийгмийг бүтээж чадна” уриан дор зохион байгуулсан бөгөөд хүүхэд хамгаалал, цахим аюулгүй байдал, зөв хэрэглээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн юм.  Аяны хүрээнд “И-Монгол Академи” УТҮГ-аас ерөнхий боловсролын 10 сургуулийн нийт 5,779 сурагчийг хамруулан танхимын сургалт зохион байгуулжээ. Сургалтаар:  “Цахим элч” бэлтгэх цахим сургалтад 800 сурагч хамрагдсан нь хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны зөв хэрэглээний эерэг нөлөөлөгч болгон төлөвшүүлэхэд чиглэсэн онцлог ажил боллоо. Ингэснээр тус аянд нийт 6,000 гаруй хүүхэд, сурагчид хамрагдаад байна.  Энэхүү аян нь зөвхөн мэдээлэл түгээхээс гадна хүүхэд, залуусын хандлага, төлөвшилд урт хугацааны эерэг өөрчлөлт бий болгох зорилготой цогц нөлөөллийн ажил гэдгээрээ онцлог байв. Аяны хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, боловсролын салбар, эцэг эх, асран хамгаалагчид идэвхтэй оролцож, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлсэн юм.  Мөн “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг тохиолдуулан Төрийн ордонд нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн 800 гаруй сурагч, багш, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөллийг оролцууллаа. Зөвлөгөөний үеэр “Цахим орчинд хүүхэд хамгаалах тухай” хуулийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зорилготой судалгааг оролцогчдоос авч, хүүхэд хамгаалал, боловсрол, сэтгэл зүй, цахим аюулгүй байдлын чиглэлийн мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлсэн юм. Түүнчлэн оролцогчдын санал, санаачилгыг нээлттэй хэлэлцэж, хүүхэд хамгааллын чиглэл дэх салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цахим орчин дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодит шийдэл, хамтын оролцооны талаар санал солилцсон байна.  “И-Монгол Академи” УТҮГ нь төрийн цахим үйлчилгээ, цахим боловсролын чиглэлээр хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан хүүхэд хамгаалал, цахим аюулгүй байдлын талаарх мэдлэг, зөв хэрэглээний агуулгыг хүртээмжтэй хүргэхэд онцгойлон анхаарч ажилласан бөгөөд хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоонд суурилсан урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлжээ.  Өнөөдөр цахим орчин нь хүүхдийн боловсрол, хөгжилд өргөн боломж олгож байгаа хэдий ч зохисгүй хэрэглээ, хяналтгүй байдал нь цахим дарамт, үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл зүйн эрсдэлийг нэмэгдүүлж буй тул гэр бүл, сургууль, төр, олон нийтийн хамтын оролцоо нэн чухал хэвээр байна.  Иймд “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян цаашид хүүхэд хамгаалал, цахим боловсрол, зөв хэрэглээний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр тогтвортой үргэлжилж, хүүхэд бүрийг аюулгүй, эерэг орчинд өсөж хөгжихөд чиглэсэн бодит үр дүн бүхий ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх юм. 

“365 – ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АЯНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

   Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах, цахим болон бодит орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв хандлага, харилцааны соёлыг төлөвшүүлэх зорилготой “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны нэгдсэн зөвлөгөөн 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг “И-Монгол академи” УТҮГ, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв, “Амгалан айл” НҮТББ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулж, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон холбогдох байгууллагуудын 800 орчим төлөөлөл оролцлоо. Арга хэмжээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Ерөнхийлөгч  Д. Үүрийнтуяа, ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, ЦХИХХЯ-ны Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Нямдорж, ХГБХХ-ын ерөнхий газрын дарга, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Баярсайхан, 108 ХШТХТ-ын захирал Б.Отгонцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга А.Амарбат, “Рояаль Олон Улсын Их сургууль”- ийн Ректор, Доктор /PhD/, дэд профессорЧ.Сэлэнгэ, “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Б.Гүнзаяа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Өнөрцэцэг болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцож, цахим орчны эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх бодлого, арга замын талаар мэдээлэл, зөвлөмж өглөө. Зөвлөгөөний үеэр цахим орчны эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд зөв хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн илтгэл, панел хэлэлцүүлгүүд өрнөж, хүүхдийн эрхийг хамгаалах, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаарх мэдлэг, ойлголтыг оролцогчдод хүргэлээ. Мөн цахим дээрэлхэлттэй тэмцэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, багш, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон нь онцлог байв. Энэхүү зөвлөгөөн нь нотолгоонд суурилсан бодлого, хамтын ажиллагааг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх боловсролыг системтэйгээр түгээх, хүүхдэд ээлтэй, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодит алхам боллоо. Түүнчлэн Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжих, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй арга хэмжээний уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсныг оролцогчид онцоллоо.

“365-ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим шилжилт хурдацтай өрнөж, нийгэм, эдийн засгийн бүтэц үндсээрээ өөрчлөгдөж байна. Цахим технологийн хөгжил нь харилцаа холбоо, боловсрол, эдийн засгийн салбарт шинэ боломжуудыг бүрдүүлж, олон талын эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч үүнтэй зэрэгцэн цахим аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж, ялангуяа өсвөр үеийнхний дунд цахим дээрэлхэлт түгээмэл болж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болоод байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 онд хийсэн судалгаагаар цахим орчинд дарамт, доромжлолд өртсөн хүүхдүүдийн бараг 50 орчим хувь нь уг асуудлыг хэнд ч мэдэгддэггүй бөгөөд энэ нь айдас, итгэлцлийн хомсдол, дэмжлэг авах сувгийн хүртээмж хангалтгүй байгаатай холбоотой болохыг онцолсон. Мөн олон улсын судалгаанууд цахим дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн дунд сэтгэл гутрал, өөртөө итгэх итгэл буурах, нийгмээс тусгаарлагдах эрсдэл өндөр байдгийг харуулж байна. Дээрх нөхцөл байдал нь урьдчилан сэргийлэх боловсрол, эрт илрүүлэлт, хариу арга хэмжээний тогтолцоог цогцоор нь бэхжүүлэх шаардлагатайг илтгэж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, боловсролын байгууллага болон гэр бүлийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээг бий болгож байна. Иймд хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “365 – Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд нэгдсэн чуулга уулзалтыг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна. Тус чуулга уулзалтад нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон холбогдох байгууллагуудын нийт 800 орчим төлөөлөл оролцох бөгөөд оролцогч талуудын хооронд туршлага солилцох, бодлогын санал, шийдлийг хэлэлцэх, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой. Арга хэмжээний хүрээнд цахим орчны эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, сөрөг нөхцөл байдалд зөв, шуурхай хариу үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн илтгэл, панел хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана. Түүнчлэн хүүхдийн эрх хамгаалал, хувийн мэдээллийн аюулгүй байдал, эцэг эх, сургууль, нийгмийн хамтын оролцоонд суурилсан урьдчилан сэргийлэх загваруудыг онцлон танилцуулна. Энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүний хөгжлийг дэмжих, аюулгүй, хариуцлагатай цахим орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ хүүхэд хамгааллын салбар дахь нотолгоонд суурилсан бодлого, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

2,500 ГАРУЙ СУРАГЧДАД ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

Цагдаагийн ерөнхий газар, “И-Монгол академи” УТҮГ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хүүхэд, өсвөр үеийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн аяныг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.  Аян эхэлснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд идэвхтэй оролцож, хамрах хүрээ болон нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл эрчимтэй тэлж байна. Энэхүү ажил нь нэг удаагийн арга хэмжээ бус, хүүхэд, залуусын хандлага, төлөвшилд урт хугацаанд бодит өөрчлөлт авчрах зорилготой цогц үйл ажиллагаа гэдгээрээ онцлог юм.  Аяны хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-аас нийслэлийн ерөнхий боловсролын 21, 31, 1, 84 дүгээр сургуулийн нийт 54 бүлгийн 2492 сурагчийг хамруулан, цахим орчин дахь дээрэлхэлт (cyberbullying)-ийн хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах мэдлэг, ойлголтыг олгох 40 цагийн багц сургалтыг зохион байгууллаа.  Сургалтын үеэр сурагчдад:  Мөн уг үйл ажиллагаа нь хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжлийг дэмжихийн зэрэгцээ эцэг, эхийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, цахим болон бодит орчин дахь эрсдэлийг бууруулах, үе тэнгийн дээрэлхэлтгүй, эерэг харилцааг нийгмийн соёл болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. 

“И-МОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ, МОЗАУН ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 

“И-Монгол академи” УТҮГ болон Мозаун ХХК-тай “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны хүрээнд  хамтын ажиллагааны санамж бичиг /2026.04.17/ байгууллаа.  Цагдаагийн байгууллага, “И-Монгол” академи УТҮГ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн аяныг 2026 оны дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна.  Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.  Хамтын ажиллагааны хүрээнд аяны сургалтын контентыг mozaweb.mn платформоор дамжуулан улсын хэмжээнд 900 гаруй сургуулийн 441,499 суралцагчдад хүртээмжтэй хүргэх, аяны хүрээнд хэрэгжиж буй е-подкастын үйл ажиллагаанд хамтран оролцож дэмжлэг үзүүлэх, мөн бага, дунд, ахлах ангийн сурагчид болон багш нарын дунд зохион байгуулагдах тэмцээн, уралдааныг хамтран зохион байгуулахаар тусгалаа.  Энэхүү хамтын ажиллагаа нь аяны үр нөлөөг нэмэгдүүлэхээс гадна сургалтын агуулгыг орчин үеийн, хүртээмжтэй хэлбэрээр олон нийтэд хүргэхэд чухал ач холбогдолтой юм. 

“И-МОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ, “МОНГОЛЫН СУРАГЧДЫН ХОЛБОО” ГҮТББ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 

“И-Монгол академи” УТҮГ болон “Монголын сурагчдын холбоо” ГҮТББ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн нийгмийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.  Хамтын ажиллагааны хүрээнд талууд “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” үндэсний аяныг хэрэгжилтийг дэмжин, улсын хэмжээнд нийт 800 сурагчийг сургагч хүүхдээр бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. Үүнээс нийслэлийн хэмжээнд 500 сурагчийг танхимын сургалтад хамруулж, орон нутгийн 300 сурагчийг цахим сургалтаар бэлтгэхээр төлөвлөж байна.  Сургалтын хөтөлбөр нь хүүхдүүдийг үе тэнгийн нөлөөллөөр дамжуулан зөв дадал, хандлага төлөвшүүлэх, манлайллын ур чадварыг хөгжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход чиглэсэн мэдлэг, ойлголтыг олгоход чиглэнэ.  Талууд энэхүү хамтын ажиллагаа нь хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлж, тэднийг идэвхтэй манлайлагч болгон төлөвшүүлэхийн зэрэгцээ нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход бодит хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэж байна.  Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчид харилцан суралцах, бие биеэ дэмжих соёл төлөвшиж, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад бодитой үр нөлөө үзүүлэх юм.  “Эвдрээгүй ирээдүйг бүтээе” 

Our Systems

Cooperation

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197