Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

“365-ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” АЯНД 6,000 ГАРУЙ ХҮҮХЭД, СУРАГЧИД НЭГДЭЭД БАЙНА

Хүүхэд, өсвөр үеийг цахим болон бодит орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” мэдээлэл, нөлөөллийн аяныг нэг сарын хугацаанд улс орон даяар амжилттай хэрэгжүүллээ. 

Тус аяныг Цагдаагийн ерөнхий газар, “И-Монгол Академи” УТҮГ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Бид дээрэлхэлтгүй нийгмийг бүтээж чадна” уриан дор зохион байгуулсан бөгөөд хүүхэд хамгаалал, цахим аюулгүй байдал, зөв хэрэглээний талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн юм. 

Аяны хүрээнд “И-Монгол Академи” УТҮГ-аас ерөнхий боловсролын 10 сургуулийн нийт 5,779 сурагчийг хамруулан танхимын сургалт зохион байгуулжээ. Сургалтаар: 

  • Цахим орчны суурь ойлголт  
  • Хувийн мэдээлэл хамгаалах  
  • Цахим орчинд хүүхдэд учирч болох эрсдэл  
  • Урьдчилан сэргийлэх арга зам  
  • Цахим орчны зохистой хэрэглээ 
    сэдвүүдийг онцлон хүргэсэн байна.  

“Цахим элч” бэлтгэх цахим сургалтад 800 сурагч хамрагдсан нь хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчны зөв хэрэглээний эерэг нөлөөлөгч болгон төлөвшүүлэхэд чиглэсэн онцлог ажил боллоо. Ингэснээр тус аянд нийт 6,000 гаруй хүүхэд, сурагчид хамрагдаад байна. 

Энэхүү аян нь зөвхөн мэдээлэл түгээхээс гадна хүүхэд, залуусын хандлага, төлөвшилд урт хугацааны эерэг өөрчлөлт бий болгох зорилготой цогц нөлөөллийн ажил гэдгээрээ онцлог байв. Аяны хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, боловсролын салбар, эцэг эх, асран хамгаалагчид идэвхтэй оролцож, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлсэн юм. 

Мөн “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг тохиолдуулан Төрийн ордонд нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн 800 гаруй сурагч, багш, нийгмийн ажилтан, эцэг эхийн төлөөллийг оролцууллаа. Зөвлөгөөний үеэр “Цахим орчинд хүүхэд хамгаалах тухай” хуулийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох зорилготой судалгааг оролцогчдоос авч, хүүхэд хамгаалал, боловсрол, сэтгэл зүй, цахим аюулгүй байдлын чиглэлийн мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлсэн юм. Түүнчлэн оролцогчдын санал, санаачилгыг нээлттэй хэлэлцэж, хүүхэд хамгааллын чиглэл дэх салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цахим орчин дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодит шийдэл, хамтын оролцооны талаар санал солилцсон байна. 

“И-Монгол Академи” УТҮГ нь төрийн цахим үйлчилгээ, цахим боловсролын чиглэлээр хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан хүүхэд хамгаалал, цахим аюулгүй байдлын талаарх мэдлэг, зөв хэрэглээний агуулгыг хүртээмжтэй хүргэхэд онцгойлон анхаарч ажилласан бөгөөд хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоонд суурилсан урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлжээ. 

Өнөөдөр цахим орчин нь хүүхдийн боловсрол, хөгжилд өргөн боломж олгож байгаа хэдий ч зохисгүй хэрэглээ, хяналтгүй байдал нь цахим дарамт, үе тэнгийн дээрэлхэлт, сэтгэл зүйн эрсдэлийг нэмэгдүүлж буй тул гэр бүл, сургууль, төр, олон нийтийн хамтын оролцоо нэн чухал хэвээр байна. 

Иймд “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян цаашид хүүхэд хамгаалал, цахим боловсрол, зөв хэрэглээний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр тогтвортой үргэлжилж, хүүхэд бүрийг аюулгүй, эерэг орчинд өсөж хөгжихөд чиглэсэн бодит үр дүн бүхий ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэх юм. 

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197