Skip to main content

E-Mongolia Academy

НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ “И-МОНГОЛ АКАДЕМИ”-ИЙН ХАМТ ОЛОН МОД ТАРИЛАА

Эх дэлхийгээ хайрлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Алтан намар – Мод тарих улирал” аяныг дэмжин “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олон бүх нийтээр мод тарих өдөрлөгт нэгдлээ.

 Бид 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд байрлах Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнг зорьж, байгаль орчноо хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулан мод суулгалаа.

Бидний өнөөдөр тарьсан мод бүр хойч үедээ өвлүүлэн үлдээх хамгийн үнэ цэнтэй ногоон баялаг билээ. “И-Монгол академи”-ийн хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлан тогтвортой хөгжлийг дэмжих, байгальд ээлтэй сайн үйлсийг цаашид ч түүчээлэн хэрэгжүүлэх болно.

🌱 НЭГ МОД – НЭГ ИРЭЭДҮЙ! 🌳 “ТЭРБУМ МОД – ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ”

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197