Skip to main content

E-Mongolia Academy

АПОСТИЛЬ ГЭРЧИЛГЭЭГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ

Гадаад улсад ашиглах төрийн байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийн гарын үсэг, тамга тэмдгийн жинхэнэ эсэхийг баталгаажуулдаг апостиль гэрчилгээг иргэд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан авах боломжтой.

Апостиль гэрчилгээ нь нэг улсад олгосон албан ёсны баримт бичгийг өөр улсад ашиглахад тухайн баримт бичиг дээрх гарын үсэг, гарын үсэг зурсан этгээдийн бүрэн эрх, тамга тэмдгийн жинхэнэ байдлыг баталгаажуулдаг гэрчилгээ юм.

Өнөөдрийн байдлаар (2026.11.17) E-Mongolia системд гадаад хэлээр авах боломжтой 24 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахимжуулсан.

Үйлчилгээ авах заавар

  1. E-Mongolia системд нэвтэрнэ.
  2. Апостиль гэрчилгээ авах үйлчилгээг сонгоно.
  3. Төлбөрөө төлөөд хүсэлтээ илгээнэ.
  4. Ажлын нэг өдрийн дотор хүсэлтийн төлөв “Зөвшөөрсөн” болж өөрчлөгдөнө.
  5. Зөвшөөрөгдсөний дараа цахим апостиль гэрчилгээгээ авна.

Үйлчилгээний хураамж: 20,000 төгрөг.

Анхааруулга

Цахим суурьтай апостиль гэрчилгээг хүлээн авах эсэх нь баримт бичгийг шаардаж буй гадаад улсын байгууллагаас хамаарна. Тиймээс хүсэлт илгээхээсээ өмнө гэрчилгээг ашиглах байгууллагад (гадаад улсын их, дээд сургууль, элчин сайдын яам, банк зэрэг) цахим шуудангаар хандаж, цахим суурьтай апостиль хүлээн авдаг эсэхийг заавал тодруулаарай.

Иймээс иргэд гадаад улсад суралцах, ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх болон бусад хэрэгцээнд шаардлагатай баримт бичгээ цахимаар авах боломжтой. Төрийн үйлчилгээг цахимжуулах замаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, илүү хүртээмжтэй хүргэх боломжийг E-Mongolia систем бүрдүүлж байна.

Цахимаар шийдэж, цагаа хэмнэе. E-Mongolia

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197