E-Mongolia Academy

E-Mongolia болон D-Gov.mn системээр дамжуулан иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх боломж нээгдлээ 

Монгол Улсын Засгийн газар иргэн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог бодитоор хангах зорилгоор D-Gov.mn цахим системийг нэвтрүүлэн ажиллуулаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Тус портал нь иргэдийн санал, санаачилга, шийдэл олон нийтийн дэмжлэг авсан тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, бодлогын түвшинд шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг онцлогтой. 

Энэхүү зорилгын хүрээнд E-Mongolia систем, D-gov.mn портал болон 1111 тусгай дугаараар дамжуулан иргэд Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээх шинэ боломж өнөөдрөөс эхлэн /2026.01.13/ нээгдэж байна. 

E-Mongolia системээр Ерөнхий сайдаас асуулт асууж, санал илгээх заавар 

  • Иргэн та E-Mongolia системд гар утасны аппликэйшн болон веб портал-аар нэвтэрч, “Ерөнхий сайдаас асууя” цэсийг сонгоно. 
  • ДАН системийн нэвтрэлтийг баталгаажуулсны дараа асуулт, санал бүртгэх боломж нээгдэнэ.  
  • Асуулт, саналаа 500 хүртэлх тэмдэгтэд багтаан бичиж, холбоо барих 8 оронтой утасны дугаараа оруулж хадгална. 
  • Утасны дугаар дутуу эсвэл буруу оруулсан тохиолдолд систем анхааруулга өгч, асуултыг хадгалахгүй. 
  • Бүртгэл хийх үед кирилл үсгийн фонт шалгах шаардлагатай. 

Иргэн та хэдэн ч удаа асуулт асууж, саналаа илгээх боломжтой. 

Ерөнхий сайдаас асуулт асууж, саналаа илгээснээр иргэдийн дуу хоолой бодлогын түвшинд хүрэх, төрийн шийдвэр ил тод, нээлттэй болох, нийгмийн тулгамдсан асуудлыг шууд уламжлах боломж бүрдэж байна. Мөн иргэн төрийн харилцааг илүү ойртуулж, төрийн байгууллагын хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ цахим засаглалыг бодитойгоор хэрэгжүүлэх, иргэдийг шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцуулах чухал ач холбогдолтой байна. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197