E-Mongolia Academy

2026 оны Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн санал асуулга маргааш дуусна

2026 оны Монгол Улсын төсвийн төсөлд E-Mongolia системээр дамжуулан иргэд, олон нийтээс санал авах үйл явц эхлээд 13 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн /2025.08.13/ 09:30 цагийн байдлаар 167.713 иргэн саналаа өгчээ.

Нийт санал өгсөн иргэдийн дийлэнх нь төрийн үйлчилгээний  хүртээмж, эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг шаардлага өндөртэй салбаруудын хөгжил, үйл ажиллагаанд онцгойлон анхаарч, төсвийн төсөлд тусгах саналуудыг ирүүлээд байгаа юм.

Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь төрийн нээлттэй, ил тод байдлын чухал алхамт тул иргэд та бүхэн E-Mongolia системээр саналаа илгээж төсвийн шинэчлэлд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Цахимаар шийдэж Цагаа хэмнэе E-Mongolia

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197