E-Mongolia Academy

E-Mongolia-аас хүүхдээ вакцинд хамрагдсан эсэхээ шалгаж, бүртгэлд хамрагдаарай

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өнөөдрийн байдлын мэдээллээр /2025.07.31/ улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13,014 болж үүнээс 12,826 эдгэрсэн бол эмнэлэгт 87, гэртээ 91 хүүхэд эмчлүүлж байна. Улаанбурхан өвчнөөс шалтгаалан 10 хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэл бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой. Тун удахгүй сургууль цэцэрлэг эхлэх гэж байгаа энэ үед заавал дархлаажуулалтад хамрагдсан байх шаардлагатай гэж үздэг. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж харьяа сум, дүүргийн эрүүл мэндийн төвд очиж дархлаажуулалтдаа хамрагдаарай. Хэрэв таны хүүхэд дархлаажуулалтад товлосон цагт хамрагдсан ч E-Mongolia системд цахимаар бүртгэгдээгүй бол эх, хүүхдийн ягаан дэвтрээ авч очоод бүртгэлээ хийлгэх боломжтой.

2018 оноос хойших дархлаажуулалтын мэдээллийг E-Mongolia системээс авах боломжтой бөгөөд хэрэв хүүхдийн мэдээлэл зөрүүтэй бол үйлчилгээ авсан харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хандахыг анхаарна уу.

Хэрхэн авах вэ?

  • E-Mongolia системд бүртгэлтэй хаягаараа нэвтрэх
  • Үндсэн цэсээс “Эрүүл мэнд” хэсгийг сонгох
  • “Дархлаажуулалтын мэдээлэл” үйлчилгээг сонгох
  • Хүүхдийнхээ мэдээллийг дэлгэрэнгүй үзэж, хүсвэл PDF файлаар татаж авах боломжтой байна.

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Тодруулах, лавлах зүйл байвал ☎️100,119, 72224444 утсанд хандана уу.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.