E-Mongolia Academy

7 хоногийн тойм

Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлж, цаг заваа хэмнээрэй. 2025 оноос эхлэн татварын шинэ зохицуулалт мөрдөгдөж байгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 718,000 тээврийн хэрэгслээс 228,710 нь татвараа төлөөд байна. Энэ нь нийт төлбөрийн гүйцэтгэл 40 гаруй хувь хүрээд буйг харуулж байна. Харин одоогоор 100,000 гаруй иргэн татвараа төлөөгүй байна.

E-Mongolia-гаар хэрхэн татвар төлөх вэ?

  1. E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтрэх;
  2. Үйлчилгээнүүд хэсгээс “Татвар төлөх” үйлчилгээг сонгоно;

Тээврийн хэрэгслийн мэдээллээ шалгасны дараа, татвараа цахимаар төлнө.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, “И-Монгол академи” УТҮГ зорилтот бүлгийн хэрэглэгчдэд илүү хүрч ажиллана.“И-Монгол академи” УТҮГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зорилтот бүлгийн  иргэдэд зориулсан эрүүл мэндийн цахим үйлчилгээг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа. Энэ нь зөвхөн үйлчилгээний хүртээмжийг нэмэх төдийгүй, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэсэн бодит алхам болж байгаа билээ.

Одоогийн байдлаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим 3 үйлчилгээг E-Mongolia системээр дамжуулан:

  • Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа – 624 удаа;
  • Эрүүл мэндийн ажилтны мэргэшлийн зэргийн лавлагаа – 9488 удаа;

Донорын зөвшөөрлийн хүсэлт – 4325 авсан байна.

E-Mongolia системээр дамжуулан архивын 11 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем E-Mongolia-д Архивын ерөнхий газраас иргэдэд үзүүлдэг лавлагаа, тодорхойлолтын 11 төрлийн үйлчилгээ цахимжсанаар иргэд аль ч газраас, хэзээ ч цахимаар авах боломжтой болсон байна.Иргэд өмнө нь архивын тодорхойлолт лавлагаа, бичиг баримт авахын тулд Архивын ерөнхий газарт биечлэн очиж, олон шат дамжлага, цаг хугацаа зарцуулдаг байсан бол цахим шилжилтийн үр дүнд ухаалаг утас, компьютероос хэдхэн хормын дотор авах боломж бүрдсэн.

E-Mongolia системээр дамжуулан эрүүл мэндийн бүхий л төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой. Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан Эрүүл мэндийн яамнаас үзүүлдэг нийт 22 төрлийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж, иргэд хаанаас ч,24/7 авах боломжтой болсон.Өмнө нь иргэд эмнэлэгт цаг авах, шинжилгээний хариу харах, эмчийн үзлэгт бүртгүүлэх зэрэг үйлчилгээг заавал биечлэн очиж авдаг, энэ нь дараалал үүсгэх, цаг хугацаа алдах зэрэг хүндрэл дагуулдаг байсан бол өнөөдөр иргэд бид бүхэн ухаалаг утас эсвэл компьютероос хэдхэн хормын дотор эрүүл мэндийн эрэлттэй үйлчилгээнүүдийг авах боломж бүрдсэн.

И-Монгол академи” УТҮГ болон Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газар хамтарч ажиллана. “И-Монгол академи” УТҮГ нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, үйлчилгээний хүртээмж хялбар байдлыг нэмэгдүүлэх, иргэд олон нийтийг шаардлагатай мэдээллээр тогтмол хангах  чиглэлээр шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж байна.Дээрх чиглэлийн хүрээнд /2025.05.21/ Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.Сонгинохайрхан дүүргийн насанд хүрсэн иргэдийн 205,995 иргэн /90%/ Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд бүртгэлтэй байгаа ба 7,898,3331 удаа иргэд үйлчилгээ авсан нь цахим үйлчилгээний хэрэгцээ эрэлттэй байгааг харуулж байна.

Монголын үндэсний программчлалын XV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсад мэдээллийн технологи, программ хангамжийн салбарын залуу мэргэжилтнүүдийн ур чадвар, авьяасыг сорьдог, улсын хэмжээний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад энэ оны тавдугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ хамтран тус олимпиадын зохион байгуулагчаар оролцон, тэмцээний цар хүрээг өргөжүүлж, бодлогын түвшний дэмжлэг үзүүллээ.

“Үндэсний баялгийн сан”-гийн санал асуулга явагдаж дууслаа. Монгол Улсын иргэн өөрийн нэрийн дансандаа нэмэлт орлого хуримтлуулах хүсэлтэй эсэх санал асуулга 05 дугаар сарын 12-ноос 5 сарын 23 өдрүүдэд явагдаж дууслаа.

“И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ-ын Сургалтын хэлтсээс иргэд олон нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг өдөр бүр зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар  зэрэг төрийн байгууллагуудтай хамтран  2 удаагийн 3 цагийн сургалтаар нийт 152 төрийн албан хаагчдад цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны  удирдлагын нэгдсэн  систем ERP-EMONGOLIA, Цахим засаглал, Мэдээллийн аюулгүй байдал гэсэн агуулгаар танхимын сургалтыг зохион байгууллаа.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.