E-Mongolia Academy

Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай

2020 оноос өмнө иргэд “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт”-ыг авахын тулд биечлэн очих шаардлагатай байсан бөгөөд дунджаар 180 минут зарцуулдаг байсан. Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан уг тодорхойлолт, лавлагааг ердөө 10 секундэд, хаанаас ч цахимаар авах боломжтой болсон нь иргэдийн цаг хугацаа, гарч болох зардлыг хэмнэж байгаа юм.

  • Иргэдийн хувьд ажилд орох, гадаад улс руу суралцах, цаашлаад албан ёсны баримт бичиг бүрдүүлэх зэрэг олон тохиолдлуудад иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолтыг шаарддаг бөгөөд цагдаагийн байгууллагаас “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт, бусад холбогдох хуулийн хүрээнд олгодог. Эдгээр заалтын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан мөн иргэний хүсэлтээр эрүүгийн хариуцлагын лавлагаа, тодорхойлолт олгох зохицуулалттай.

2025 оны эхний улирлын байдлаар E-Mongolia системээр дамжуулан:

  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт – 88,516 удаа
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт – 47,568 удаа
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт (англи хэл дээр) – 38,681 удаа тус тус авчээ.

E-Mongolia системээс лавлагаа,тодорхойлолт авах заавар:

  1. E-Mongolia систем рүү бүртгэлтэй хаягаараа нэвтэрнэ.
  2. “Үйлчилгээнүүд” хэсэг рүү орж, авах гэж буй тодорхойлолтын нэрийг хайлтын хэсэгт бичнэ.
  3. Илэрсэн үйлчилгээг сонгон, шаардлагатай мэдээллээ бөглөн, тодорхойлолтоо татаж авна.

Цахимаар шийдэж, цагаа хэмнэе. E-Mongolia

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.