E-Mongolia Academy

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах санал асуулгын 2 дугаар шатны баталгаажуулалт өнөөдөр дуусна 

 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн сүүлийн олголтыг хэрхэн хүлээн авах санал асуулга 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч дууссан. Хандив, Хуримтлалын сан /Баялгийн сан/-д санал өгсөн иргэдийн 2 дугаар шатны баталгаажуулалт өнөөдөр 23:59 минутад дуусах бөгөөд өгсөн сонголтоо өөрчлөх эсвэл хэвээр үлдээх боломжтой.  
Та “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах санал асуулгын үед:
– ХУРИМТЛАЛЫН САН
– ХАНДИВ гэж сонгосон бол энэхүү санал асуулгаар баталгаажуулалтаа дахин хийх шаардлагатай.
Иргэн та:
Тийм, итгэлтэй байна гэж сонговол өмнө өгсөн таны санал хэвээр үлдэнэ.
Харин үгүй, өөрчилмөөр байна гэж сонговол ногдол ашгийн мөнгийг бэлнээр авах сонголт руу шилжиж таны хувийн харилцах дансанд шилжиж орно.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах санал асуулгын дахин баталгаажуулалтын сүүлийн өдөр тул та амжиж саналаа илгээгээрэй.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.