E-Mongolia Academy

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах санал асуулгын 2 дугаар шатны баталгаажуулалт дуусахад 2 хоног үлдлээ 

 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн сүүлийн олголтыг хэрхэн хүлээн авах санал асуулга 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч дууссан. Бэлэн мөнгө /Хувийн харилцах дансанд/ хүлээн авах сонголтыг хийсэн иргэдийн ногдол ашиг 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн олгогдож байгаа бөгөөд Хандив, Хуримтлалын сан /Баялгийн сан/-д санал өгсөн иргэдийн 2 дугаар шатны баталгаажуулалт дуусахад 2 хоног үлдсэн байна. 
Та “Хуримтлалын сан” болон “Хандив” гэсэн сонголтыг хийсэн бол энэхүү санал асуулгаар заавал баталгаажуулна уу. 
Таны өгсөн санал нь цаашид “Үндэсний баялгийн сан”-ийн бодлогыг ард иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэн боловсруулж, эрдэс баялгаас иргэдэд хүртээж буй ногдол ашгийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. 
Хуримтлалын сан / Баялгийн сан/-д орсон ногдол ашгаа шалгах: 
– Та өөрийн бүртгэлээрээ И-Монголиа систем рүү нэвтрэн орох 
– Профайл хэсэгт байрлах “Төрд байгаа миний мэдээлэл” хэсэгт “Чингис хаан” Үндэсний Баялгийн Сан-д нийт хуримтлагдсан дүн харагдана. 
Мөн “Үнэт цаасны данс” нээлгээгүй иргэд дансаа И-Монголиа системээр нээлгэх боломжтой.  
 
 
 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197