E-Mongolia Academy

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ноогдол ашгийн санал хураалт дууслаа

Эрдэнэс Тавантолгой ХК-ны ноогдол ашгаа бэлэн мөнгөөр авах уу, хуримтлуулах уу, эсвэл нийгмийн сайн сайхны төлөө төсөл хөтөлбөрт зарцуулах уу гэсэн сонголттойгоор санал хураалт Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр явагдаж дууслаа.

Тус санал хураалтад 505,318 иргэн саналаа өгчээ.Үүнд:  

Ноогдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргасан иргэдийн тоо: 95.35% буюу 481,809 иргэн.

Хуримтлалын сан буюу ирээдүйд хэрэглэх зорилгоор хуримтлуулж хадгалах эсвэл Баялгийн сангийн агуулгаар хадгалах сонголт хийсэн иргэдийн тоо: 4.40% буюу 22,242 иргэн.

Хандив буюу нийгмийн сайн үйлс болон төсөл, санд хандивлах хүсэлт гаргасан иргэдийн тоо: 0.25% буюу 1,267 иргэн тус тус саналаа илгээсэн байна.

Иргэн та санал өгөөгүй байсан ч, таны ноогдол ашиг автоматаар таны банкны дансанд шилжинэ.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197