E-Mongolia Academy

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн лавлагаа шинэчлэгдлээ

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Эрүүл мэндийн ажилтны мэргэшлийн зэргийн лавлагаа”, “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа” шинэчлэгдлээ.

Өмнө нь эмнэлгийн мэргэжилтний хамгийн сүүлийн хүчинтэй зэрэг, зөвшөөрлийн тухай мэдээллийг хүргэдэг байсан бол одоо бүх цаг үеийн зэрэг, зөвшөөрлийн түүхийг харах боломжтой боллоо.

Энэхүү үйлчилгээ шинэчлэгдсэнээр эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэргэшлийн зэргийн болон зөвшөөрлийн лавлагааг илүү хурдан,  хялбараар авах боломжууд бүрдэж  байгаа юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197