E-Mongolia Academy

Нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолтоо “E-Mongolia”-аас аваарай

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-н эрэлттэй үйлчилгээнүүдийн нэг болох “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ыг англи болон монгол хэл дээр шуурхай авах боломжийг бүрдүүлээд багагүй хугацаа өнгөрөөд  байна.   

Энэ удаад “И-Монгол академи” УТҮГ иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран “Нийгмийн даатгал төлж байсан эсэх” тодорхойлолтыг E-Mongolia системээс цаг алдалгүй авах боломжийг бүрдүүллээ.  

Уг үйлчилгээ нь 2006 оноос хойших мэдээлэл гардаг бөгөөд нийгмийн даатгал төлдөггүй болон төлдөг эсэх мэдээллээ энэ лавлагаагаар харж болно.   

Үйлчилгээг авахын тулд “E-Mongolia” системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолт” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийснээр лавлагаагаа авах боломжтой юм.   

Үйлчилгээ авах линк: https://e-mongolia.mn/service/niigmiin-daatgal-tulj-baisan-esekh-todorkhoilolt  

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197