E-Mongolia Academy

Спортын цол тэмдгийн лавлагааг E-Mongolia системээс авах боломжтой боллоо

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2020 оны А/07 дугаар тушаалаар батлагдсан Спортын төрөл, цолны шалгуур тогтоох, цол, зэрэг олгох журмын дагуу болзол хангасан 97 спортын төрлийн тамирчдад Биеийн тамир, спортын цахим бүртгэлийг үндэслэн олон улсын хэмжээний мастер, спортын мастер, спортын дэд мастер, улсын шүүгч цолыг олгодог. 

Биеийн тамир спортын улсын хороо, “И-Монгол академи” УТҮГ хамтран “Спортын цолны лавлагаа” үйлчилгээг цахимжууллаа. Биеийн тамир, спортын салбарын төрийн байгууллагаас спортын төрлөөр цол авсан тамирчин өөрийн цолны лавлагааг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн үйлчилгээ юм. 

Үйлчилгээг авахын тулд E-Mongolia системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж хайлтын хэсэгт “Спортын цолны лавлагаа” үйлчилгээний нэрийг оруулан хайлт хийн хүсэлтээ илгээж лавлагаагаа авах бөгөөд 2012 оноос хойших цолны мэдээлэл гарах боломжтой байна.  

Үйлчилгээ авах линк:  https://e-mongolia.mn/service/sportyn-tsolny-lavlagaa 

Анхаарал хандуулсанд баярлалаа!