E-Mongolia Academy

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “И-Монгол академи” УТҮГ-т ажиллалаа

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 08 дугаар сарын 24-ний өдөр “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, газар, хэлтсийн дарга нартай уулзалт хийлээ. 

Уулзалтын үеэр “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран байгууллагын үйл ажиллагаа, хариуцдаг системүүд болон E-Mongolia платформын талаар танилцуулж, төлөвлөсөн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх ажлуудтай холбоотой мэдээлэл өгөв. 

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “И-Монгол академи” УТҮГ-ын хамт олонд төрийн үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийн шинэчлэгдсэн 3.0 хувилбарыг амжилттай нэвтрүүлснийг дурдаад цаашдаа системийн хэвийн аюулгүй ажиллагаанд илүү анхаарч ажиллахыг хүссэн юм. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197