МҮХАҮТ, ЦХХХЯ-тай бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн, шуурхай хүргэхэд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд МҮХАҮТ-ын,
- Гарал үүслийн гэрчилгээ
- Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ
- Органик бүтээгдэхүүн шошго
- “Ногоон буудал” эко шошго
- Гишүүнчлэл-ийн үйлчилгээнүүдийг E-Business платформоос авах боломжийг бүрдүүлэв.
Мөн Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д холбогдож Монголын Олон Улсын Арбитраас боловсруулсан 40 гаруй гэрээний загварыг нээлттэй байршуулах юм. Түүнчлэн, Төрийн судалгааны нэгдсэн системд МҮХАҮТ-ын Судалгааны институтээс эрхлэн гаргадаг судалгаануудыг холбох, эдийн засаг, бизнесийн орчны судалгааг олон нийтэд сурталчлах, судалгааны ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
E-Business платформын тухайд гэвэл 04 дүгээр сарын 06-ны өдөр нээгдсэн. Тус платформд 14 хоногийн хугацаанд нийт 10,810 хэрэглэгч 882,000 удаа хандлаа. Мөн хуулийн этгээдийн нэр баталгаажуулах буюу нэр авах хүсэлт 1050 ирсэн бол 3200 гаруй үйлчилгээ, лавлагааны хүсэлт хүлээн авсан байна.