E-Mongolia Academy

Архангай аймгийн 51 үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

“И-Монгол академи“-ийн баг 2022 оны 05 дугаар сарын 30-аас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 51 үйлчилгээг цахимжуулж, “E-Mongolia” системд нэгтгээд байна. Тодруулбал,

  • Архангай аймгийн Авто тээврийн төв – 3 үйлчилгээ
  • Архангай аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 9 үйлчилгээ
  • Архангай аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар – 8 үйлчилгээ
  • Ар ус ундрага ХХК – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар – 8 үйлчилгээ
  • Архангай аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
  • Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар – 7 үйлчилгээ
  • ЭБЦТС ТӨХК Архангай салбар – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн музей – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал – 1 үйлчилгээ
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ – 1 үйлчилгээ

Ингэснээр “E-Mongolia” системд нийт 18 аймгийн 1129 үйлчилгээг нэгтгэж, цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна. Үүний зэрэгцээ “E-Mongolia” системийн ашиглалтын сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай аймагт зохион байгууллаа. Мөн “И-Монгол академи”-ийн Цахим ур чадварын хөгжүүлэлтийн албанаас Архангай аймгийн 100 төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадварыг сайжруулах зорилгоор цахимаар сургалт орсон юм. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197