Skip to main content

E-Mongolia Academy

ЦАХИМ АЙМАГ АРГА ХЭМЖЭЭ ХӨВСГӨЛ, БУЛГАН, ОРХОН АЙМГУУДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газраас дижитал шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор “Цахим аймаг – Ухаалаг хот” зөвлөмжийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Цахим Хөвсгөл”, “Цахим Булган”, “Цахим Орхон” арга хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 16–20-ны өдрүүдэд Мөрөн, Булган, Эрдэнэт хотуудад зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд “И-Монгол Академи” УТҮГ-ын Цахим үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлага, сургалтын хэлтсийн мэргэжилтэн С.Галсандаш оролцож, орон нутгийн төрийн албан хаагчдад өргөдөл, гомдлын нэгдсэн мэдээллийн сан, удирдлагын систем, E-Business платформын хэрэглээ, төрийн цахим үйлчилгээ, мөн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, мэдээлэл, зөвлөмжөөр хангалаа.

Мөн ахмад настай иргэдэд төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цахим орчин дахь хүүхэд хамгаалал, цахим ур чадварын сургалт, зөвлөгөө өгч, төрийн цахим үйлчилгээг танилцуулан, практик дадлага хийлгэв.

“Цахим Хөвсгөл”, “Цахим Булган”, “Цахим Орхон” арга хэмжээ нь орон нутагт төрийн цахим үйлчилгээний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дэмжих, төрийн албан хаагчдын цахим чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197